consul.mn

Гадаадын иргэнийг урих тухай


  • ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ ЗААВАР ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ ЗААВАР

 

ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ << ЭНД ДАРНА УУ >>

Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл:

Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр 30 хүртэл хоногийн хугацаагаар зорчих гадаадын иргэнийг зорчигч гэнэ. 

Жич: Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчихоор тохиролцсон орнуудын иргэдийн хувьд урилга шаардлагагүй. /Иргэд харилцан зорчих визийн нөхцөл

Нэг. Албан хэргээр Монголд зорчих гадаад иргэнийг урихад дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.  Үүнд:

-Хуулийн этгээдийн гарын үсэг зурж тамгаар баталгаажуулсан албан бичиг  (компанийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, гадаадын зоргчигч урих үндэслэл бүхий)

- Уригдагчийг харьяалах хуулийн этгээдийн нэр, хаяг, уригдагчийн бүтэн нэр латин үсгээр, албан тушаал, паспортын хуулбар, Монголд байх хаяг, хөтөлбөр

- Уригдагчийн паспортын хуулбар

Хоёр. Жуулчдыг урих. БНХАУ-ын жуулчдыг хүлээн авах эрх бүхий компаниуд цахим хэлбэрээр урьж жуулчиддаа виз авна. Бусад орны жуулчдыг урих жуулчны байгууллагууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

- Албан бичиг, ХХК-ны гэрчилгээний хуулбар /Тусгай зөвшөөрлийн хуулбар/, Паспортын хуулбар

Гурав. Хураамж 15000 төгрөг /Төрийн банкин дахь Улсын төсвийн данс 1009000 16001 урилганы хураамж /

  • Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын үйлчилгээний танхимд
  • Даваа-Баасан гарагт 9:00-11:30 цагт  хүлээн авна.

 

| Visa information | | List of visa free countries | Visa Application | Download Visa Application Form |