consul.mn

АЛБАНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

  • Монгол Улсын Нотариатын тухай хуулийн дагуу баталгаажуулсан албаны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд иргэдийн хүсэлтийн дагуу олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, зан заншлыг баримтлан Гадаад хэргийн яамны Консулын газар баталгаажуулна.

    Албаны баримт бичигт:
    1. Иргэний бүртгэлийн талаарх төрөл бүрийн гэрчилгээ, (иргэний үнэмлэх, төрсний, гэрлэсний г.м)
    2. Боловсролын гэрчилгээ,
    3. Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт,
    4. Шүүх, прокурорын шийдвэр, зарлан дуудах хамаарна.

  • - АПОСТИЛЬ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРСОН УЛС ОРНЫ ЖАГСААЛТ

  • - Албан бичиг баталгаажуулах хураамж: Нэг төрлийн нэг баримт бичиг 1500 төгрөг /ажлын 2-3 хоногт/ Хураамж төлөх данс: Төрийн сан 100900016001 , ГХЯ. Баримт бичиг баталгаажуулах хураамж.

  • - ДТГ-т факс илгээх 15000 төгрөг: Хураамж төлөх данс Төрийн сан 100900016001, ГХЯ. Факс илгээх хураамж.

  •  

ХИЛИЙН ЧАНАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ

    Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх, хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишгээс хүртэх  болон шаардлагатай  бусад асуудлуудаар бүрэн эрх олгох итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.

    Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр тухайн Дипломат, Консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлж болно. Энэ тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг Консулын газар баталгаажуулан өнгө.


 

АПОСТИЛЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

    Монгол Улс “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д  2008 оны 12 дугаар сард нэгдэн орсон. Гадаад Харилцааны яам 2010 оны 11 дүгээр сараас Монгол Улсад үйлдэгдсэн албан ёсны баримт бичигт апостиль гэрчилгээ олгож байна. Албан ёсны баримт бичгийг апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн ямар нэг дахин баталгаажуулалт /консулын баталгаажуулалт гэх мэт/ шаардахгүйгээр тухайн баримт бичиг конвенцийн гишүүн 100 шахам оронд хүчин төгөлдөр үйлчлэх  юм. Апостиль гэрчилгээ авахдаа тухайн баримт бичгийн хуулбарыг орчуулгын хамт нотариатаар баталгаажуулж өгнө. Гэрчилгээ ажлын 5 хоногийн дотор гарна.

    Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд “апостиль гэрчилгээний хураамж 20000 төгрөг байна” гэж заасан.   /Төрийн банкин дахь Улсын төсвийн данс 1021 0000 1715 Апостиль гэрчилгээний хураамж /

  • Апостиль гэрчилгээ өргөдлийн маягт /татах/

  • Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад хэргийн яамны Консулын газрын үйлчилгээний танхимд
  • Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 15:00-16:30 цагт  хүлээн авна.