consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2016-09-27 | СОЛОНГОСЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ АЯНГИЙН ХУГАЦААГ СУНГАЖЭЭ

БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аянг Солонгосын Цагаачлалын албанаас 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай явуулж байгаа бөгөөд энэхүү аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудагаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу 8 дугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байгаа юм байна.

2016 оны 9 дүгээр сарын 22