consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2017-02-17 | ГАДААДЫН ИРГЭД БНХАУ-Д ЗОРЧИХОД ХУРУУНЫ ХЭЭ АВДАГ БОЛНО.

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр гарах, орох тухай хууль”-ийн дагуу 2017 оноос эхлэн БНХАУ-д зорчиж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээ авахаар болсон бөгөөд энэхүү арга хэмжээг 2017 оны эцэс гэхэд хятадын олон улсын бүх боомтод нэвтрүүлэх ажээ.

Хилээр нэвтэрч буй гадаадын иргэд доорх тохиолдолд хурууны хээ өгөх шаардлагаас чөлөөлөгдөх юм байна. Үүнд:

1. Дипломат паспорттай болон Хятад улсын дипломат болон хөнгөлөлттэй виз авсан иргэд, 2. Хоёр талын хэлэлцээрийн дагуу харилцан тохиролцсон, эсвэл харилцан хурууны хээ авахгүй байх хөнгөлөлт үзүүлэх иргэд, 3. БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны холбогдох журмын дагуу хилээр нэвтрэх бүртгэлийг төвлөрүүлэн, хөнгөлттэй виз олгох гадаад улсын дэд сайдын түвшин болон түүнээс дээш албан тушаалтан, тэдгээрийг дагалдан ирэх төлөөлөгчид. 4. Арван хуруу нь бүгд хээ өгөх боломжгүй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй /гар, хуруугүй/ иргэд, 5. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас хурууны хээ авахгүй байх онцгой хөнгөлөлт олгосон иргэд, хамаарна.