consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2017-10-19 | Хэвлэлийн мэдээ

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр америкийн иргэн хамт ажиллаж байсан 5 хүнийг буудаж, 3 нь нас барсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон болно.

Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно.