Камбожийн Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамнаас мэдэгдсэнээр тус улсад зорчих иргэдэд дараах шаардлага тавигдаж байна. Үүнд:
1. Тус улсын Засгийн газраас коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой аливаа эрүүл мэндийн шаардлагыг бүрэн цуцалсан байна.
2. Гадаад улсын иргэд https://www.evisa.gov.kh цахим холбоосоор нэвтэрч, зохих ангиллын виз мэдүүлэх боломжтой болсон байна.
3. Тус улсад зорчихоос өмнө, эсхүл тус улсын хил дээр “e-Arrival card” буюу цахим хил нэвтрэх хуудас бөглөх шаардлагатай зэрэг болно.