БНХАУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД /2025.11.24/
БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газраас 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлсэн байна.
Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо дараах сувгуудаар дамжуулан хил нэвтрэх мэдүүлгийг цахимаар урьдчилан бөглөх боломжтой. Үүнд:
- БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын албан ёсны цахим хуудас ашиглах: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPC/entry-registation-home
- 移民局12367 аппликейшн татан ашиглах,
- Wechat болон Alipay аппликейшн ашиглах,
- Гар утсаар хил нэвтрэх мэдүүлэг бөглөх QR код уншлуулах.
Хэрэв цахимаар урьдчилан мэдүүлэг бөглөх боломжгүй бол:
- Тус улсын хилийн боомт дээр очсоны дараа шалган нэвтрүүлэх цэгт байрласан QR кодыг гар утсаараа уншуулах,
- Хилийн шалган нэвтрүүлэх цэгт байршуулсан ухаалаг төхөөрөмж ашиглах,
- Цаасан хэлбэрийн "Гадаадын иргэд хил нэвтрэх маягт" буюу уламжлалт цэнхэр өнгийн цаасан суурьт мэдүүлгийн маягт бөглөх боломжтой байна.




