АПОСТИЛЬ БОЛОН КОНСУЛЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Гадаад харилцааны яамнаас Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлын цагтаа өөрчлөлт оруулж, “Апостиль гэрчилгээ” авах болон консулын баталгаажуулалт хийлгэх иргэдийн бичиг баримтыг Даваа-Баасан гаригийн 09:00-17:00 цагийн /үдийн цайны завсарлагагүй/ хооронд хүлээн авч шийдвэрлэх болсныг үүгээр мэдээлж байна.




