Консулын патент гардуулав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо суух Консул Б.Эрдэнэболдод Консулын патентыг нь гардуулав.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглээд тус Консулын газрын тойрогт оршин суугаа болон Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-д зорчиж буй иргэд, бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж, ажиллахыг захиж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо суугаа Консулын газрын консулын тойрогт БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах ОрныШилийн гол аймаг хамаардаг болно.