Энэтхэг Улсад зорчиж буй Монгол Улсын иргэдийн анхааралд!
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод сүүлийн өдрүүдэд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой олон нийтийн жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ хэд хэдэн өдөр дараалан зохион байгуулагдаж байна. Ялангуяа Jantar Mantar, Parliament Street, Connaught Place, India Gate болон тэдгээрийн ойролцоох төвийн бүсүүдэд цагдаагийн хамгаалалт нэмэгдэж, замын хөдөлгөөнд хязгаарлалт, түр зохицуулалт хэрэгжиж байна.
Үүнтэй холбоотойгоор Шинэ Делид зорчиж буй Монгол Улсын иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та:
- Жагсаал, улс төрийн цуглаан болж буй болон цагдаагийн хамгаалалт, хаалт тогтоосон бүсэд аль болох зорчихгүй байх;
- Jantar Mantar, Parliament Street, India Gate болон ойролцоох замуудаар зорчихдоо замын хөдөлгөөний түр өөрчлөлт болон цагдаагийн зааврыг чанд мөрдөх /эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх/;
- Олон хүн цугласан, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдож, аюулгүй газар шилжих;
- Жагсаал болон аливаа улс төрийн үйл ажиллагаанд татагдан оролцохоос зайлсхийх;
- Хот дотор зорчихдоо нэмэлт хугацаа тооцож, шаардлагатай тохиолдолд метро болон такси зэрэг үйлчилгээний өөрчлөлт, замын чиглэлийн мэдээллийг урьдчилан шалгах.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-тай холбогдоно уу.
Embassy of Mongolia in the Republic of India, 34, Archbishop Macarios Marg,
New Delhi 110003
Утас: 91 (11) 2461 7989, Факс: 91 (11) 2463 3240
Цахим шуудан: [email protected], [email protected]
Facebook: Embassy-of-Mongolia-in-New-Delhi-100840858262123/




