ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул ноён Артём Валерьевич Огановыг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Ерөнхий консул Артём Валерьевич Огановд Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Ерөнхий консул Артём Валерьевич Оганов нь 1973 онд төрсөн бөгөөд 1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгссөн. Монгол, англи хэлтэй.




