Итгэмжлэл олгох
Гадаадад оршин суугаа иргэн та өөрийн хийхийг хүссэн итгэмжлэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банканд данс нээлгэх, тэтгэврийн мөнгө авах үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр /итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн Таныг төлөөлөх төлөөлөгчийн эрх нь хууль тогтоомж (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлсэн байна.
Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-18 насны хүүхэд бол иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт (үйлчилгээний төлбөр банкаар тушаасан байна)
Нэмэлт шаардлага, тайлбар:
- Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
- Таны итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэнэ.
- Төлөөлөгч Гадаад харилцааны яамны Консулын газарт бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж итгэмжлэлээ авна.
- Итгэмжлэл ирсэн эсэхийг consul.mn-ээс ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр шалгана уу. /Хавсралт хэсгээс харна уу/