АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ФОРУМ (FAFC 2025)
Зохион байгуулагчид: Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) / Монгол Улсын Засгийн Газар
Огноо: 2025 оны 7-р сарын 7-8 өдрүүд
Байршил: Гадаад харилцааны яам. Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө- 7а
Цагийн хуваарь: 09:00-17:00
Форумын тухай
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 2025 оны 7-р сарын 7-8-ны өдрүүдэд "Агаарын Тээврийг Хялбаршуулах Ази-Номхон Далайн Бүсийн Форум (FALF 2025)"-ыг зохион байгуулна.
Үндсэн зорилго:
- ICAO-ын Агаарын тээврийг хялбаршуулах жил (FAL2024)-ийн үр дүнг дэлгэрэнгүй нэгтгэн дүгнэх
- Бүс нутгийн орнуудын хооронд хил гааль, иргэний нисэхийн хялбаршуулалт, цифрчлал, аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх
- Иргэний Нисэхийн Конвенцийн 9-р хавсралт (Annex 9)-д заасан стандартыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
- Олон улсын туршлага, шинэлэг технологийн чиг хандлагыг танилцуулах
Урилга:
Монгол Улсын Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагууд, хилийн хяналт, нисэх буудлын, агаарын тээврийн, технологи, аюулгүй байдлын, олон улсын тусламж, хамтын ажиллагааны байгууллагуудыг урьж байна.
Форумд оролцогчдын хамрах хүрээ
Ази, Номхон далайн бүс нутгийн 40 гаруй орны төлөөлөгчид
Гол хэлэлцүүлэх сэдвүүд (ICAO Annex 9-т тулгуурласан)
· Улсын хялбаршуулалтын бодлого, хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх
· Хилийн удирдлага, хялбаршуулалтын бүс нутгийн хамтын ажиллагаа, чадавхийг сайжруулах
· Паспортын аюулгүй байдал, PKD нэвтрүүлэх, цахим шилжилт, зорчигдын мэдээлэл Advance Passenger Information (API) , Passenger Name Record (PNR), НҮБ-ын CT TRAVEL хөтөлбөр
· Хялбаршуулалтын ирээдүй, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, хил нэвтрүүлэх инноваци
Бүртгэлийн мэдээлэл
· Бүртгэлийн хугацаа: 2025 оны 6-р сарын 23 хүртэл (эсвэл 120 оролцогч бүртгүүлмэгц хаагдана)
· Бүртгэлийн формат: Зөвхөн цахимаар (доорх холбоосоор бүртгүүлнэ үү)
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосноос авна уу.
https://www.icao.int/Meetings/FALForumMongolia/Pages/default.aspx