ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ 2025.06.04
Гадаад харилцааны сайдын 2022 оны А/86 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар "Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох журам"-ыг баталсан нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хүчин төгөлдөр мөрдөж буй журмаар иргэн баталгаажуулах гэж буй баримт бичгийн хуулбарыг баталгаат орчуулгаар оруулж, тус баримт бичгийн хуулбараа, орчуулгын хамт нотариатаар батлуулсны үндсэн дээр Гадаад харилцааны яамны Консулын газарт биеэр ирж “Апостиль” гэрчилгээ авах хүсэлт гаргаж байгаа нь ихээхэн цаг хугацаа эзэлдэг ба хөдөө орон нутагт оршин суудаг иргэдэд хүндрэлтэй байдаг.
Хэдий журамд цахимаар хүсэлт гарган “Апостиль” гэрчилгээ авах хүсэлт гаргах, шалгаж болох зохицуулалтыг 2022 онд бий болгосон боловч хэрэглээнд нэвтрүүлэх практик шаардлагын хувьд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болсонтой холбогдуулан журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төслийг боловсруулан, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Тус нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар иргэд “Апостиль” гэрчилгээг цахимаар авах, олгосон гэрчилгээг шалгах зэргийн эрх зүйн үндэс бүрдэнэ.
Журмын төсөлтэй холбоотой саналыг consul@mfa.gov.mn цахим шуудангаар хүлээн авна.
Хавсралт файл: "Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөл