
ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ ПАНАМД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛД ПАТЕНТ, ТАМГЫГ НЬ ГАРУУДЛАН ӨГЧ, ҮҮРЭГТ АЖЛЫГ НЬ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ
Бүгд Найрамдах Панам Улсыг хавсран хариуцаж буй Элчин сайд С.Золжаргал тус улсын нийслэл Панама хотод ажиллаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Панам Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Фернандо Педро Черколесд Өргөмжит консулын патентийг тамгын хамт гардуулан өгч, үүрэгт ажлыг нь албан ёсоор эхлүүллээ.
Элчин сайд С.Золжаргал Өргөмжит консул Фернандог Панамд суух Монгол Улсын анхны Өргөмжит консулаар томилогдсонд баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэж, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг ямагт хамгаалж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан ажиллахыг захилаа.