ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ШУУРХАЙ УТАСНЫ ДУГААР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Иргэн Та Гадаад харилцааны яамны “72774444” шуурхай утасны дугаарт холбогдож, тус яамны Консулын газраас үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл авах, хилийн чанад дахь иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх, ажлын бус цагаар консулын яаралтай асуудлаар холбогдох боломжтой.