ИРАН УЛСАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн жагсаал улам бүр өргөжиж, нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул тухайн улсад зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

Иран Улсад болон ойролцоох бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:

- Гадаад харилцааны яамтай  +976-72774444 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудангаар тус тус холбогдоно уу.