БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ИРГЭДЭД

Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Австри Улсад оршин суух зөвшөөрөл хүсэгч иргэд, тэр дундаа суралцах зорилгоор оршин суух зөвшөөрөл мэдүүлэх оюутнуудад Австрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дараах мэдээллийг хүргэж байна.

Зарим зуучлагч байгууллага, хувь хүмүүс визийн ярилцлагын цагийг урьдчилан авч, иргэдэд өндөр төлбөртэйгөөр санал болгож байсныг таслан зогсоох зорилгоор Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам оршин суух зөвшөөрлийн мэдүүлгийн цахим цаг захиалгын үйлчилгээг зогсоогоод байна.

Иймд Бүгд Найрамдах Австри Улсад оршин суух зөвшөөрөл хүсэгч иргэн, тэр дундаа тус улсад суралцахаар төлөвлөж буй оюутан, залуус Австрийн Элчин сайдын яамны Консулын хэлтэст дараах цахим шуудангаар шууд хандахыг зөвлөж байна.

[email protected]

Мөн дээрх зохицуулалт зөвхөн Австри Улсад оршин суух зорилгоор тус улсад зорчих иргэдэд хамааралтайг анхаарна уу.