КАЗАХСТАН УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Казахстан Улсад зорчих болон тус улсаас гарахаар төлөвлөж буй иргэн Та бэлэн мөнгө авч явах бол дараах мэдээлэд анхаарлаа хандуулна уу! 

  • Евразийн эдийн засгийн холбооны гаалийн нутаг дэвсгэр (Казахстан Улс тус холбооны гишүүн улс)-т нэг удаа бэлнээр оруулах, эсвэл гаргах бэлэн мөнгө болон аяллын чекийн нийт дүн тухайн үеийн ханшаар 10.000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд иргэн та гаалийн байгууллагад заавал мэдүүлэх үүрэгтэй.
  • Түүнчлэн Казахстан Улсаас 10.000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс давсан хэмжээний бэлэн гадаад валют болон гадаад валютаар илэрхийлэгдсэн төлбөрийн хэрэгслийг улсын хилээр гаргахыг хориглодог.

Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд Казахстан Улсын хууль тогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг анхаарч, аялалынхаа өмнө авч явах бэлэн мөнгөний хэмжээг урьдчилан нягталж, холбогдох гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөн мэдүүлэхийг иргэд та бүхэнд Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.