Турк Улсад зорчих иргэдийн анхааралд (2026.07.09)
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд 2013 онд иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрийг байгуулсан.
Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэн 180 хоног (6 сар)-ийн хугацаанд нийт 30 хүртэл хоног Турк Улсад визгүй зорчих боломжтой. Өөрөөр хэлбэл, сүүлийн 180 хоногийн хугацаанд Турк Улсад байсан нийт хоногийн тоо 30-аас хэтэрч болохгүй.
Сүүлийн үед зарим иргэн энэ журмыг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк Улсад байсны улмаас хууль, хяналтын байгууллагад саатуулагдах тохиолдол нэмэгдэж байна. Ийм зөрчил гаргасан тохиолдолд Турк Улсын холбогдох хууль, дүрэм, журмын дагуу тухайн иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах, цаашлаад тодорхой хугацаанд Турк Улсад нэвтрэх эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авдаг. Үүний улмаас зарим иргэн нисэх онгоцны буудалд саатуулагдаж, "Хүлээн авах боломжгүй зорчигчдын жагсаалт"-д бүртгэгдэн эх орондоо буцах шаардлагатай болж, цаг хугацаа, эрүүл мэнд, санхүүгийн хохирол амсах тохиолдол гарч байна.
Мөн иргэдийн дунд "Турк Улсад 30 хоног байгаад хөрш улс руу түр гарч, дахин орж ирээд дахин 30 хоног визгүй байх боломжтой" гэсэн ташаа ойлголт түгээмэл байсаар байгаа бөгөөд тухайн тохиолдолд Туркийн хилээр нэвтрэх боломжгүй болж, нисэх онгоцны буудалд дараагийн нислэг хүртэл тухайн иргэнийг саатуулан нутаг буцаадаг.
Иймд Турк Улс руу зорчихоосоо өмнө өмнөх 180 хоногт Турк Улсад хэдэн хоног байсан талаараа сайтар тооцоолж, визгүй зорчих журмыг мөрдөхийг зөвлөж байна.
· “Иргэд харилцан зорчих тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй доорх холбоосоор танилцах боломжтой:
https://www.mfa-archives.mn/api/file/showFile/9167
· Бүгд Найрамдах Турк Улсад зорчих тухай тус улсын холбогдох хуультай доорх холбоосоор танилцах боломжтой:




