Азербайжан Улсад зорчих иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Азербайжан Улсад “COVID-19” цар тахалтай холбогдуулан тогтоосон зарим хязгаарлалт одоог хүртэл мөрдөгдсөөр байгааг иргэдэд анхааруулж байна.

Тухайлбал, гадаад улсын бүх иргэн, харьяалалгүй хүн Азербайжан Улсын  агаарын хилээр чөлөөтэй нэвтрэх, гарахыг зөвшөөрөх бөгөөд хуурай газрын болон усан боомтын хилээр нэвтрэхдээ тус улсын Шуурхай штабаас олгосон холбогдох зөвшөөрөлтэй байх шаардлагатай байна. Харин тус улсаас хуурай газрын болон усан боомтын хилээр гарахад аливаа хязгаарлалт байхгүй.

Иймд Бүгд Найрамдах Азербайжан Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд та бүхэн тус улсын Шуурхай штабаас олгосон зөвшөөрөлгүй л бол зөвхөн агаарын тээврээр зорчих боломжтойг анхаарч аялалаа зөв төлөвлөхийг зөвлөж байна.

                Жич: Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын хооронд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд дипломат болон албан паспорт эзэмшигч Монгол Улсын иргэн Азербайжан Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой бол энгийн паспорттой иргэд цахим виз мэдүүлэн тус улсад зорчих боломжтой.

 

Консулын асуудлаар: ГХЯ-ны КГ-ын холбоос: https://www.facebook.com/people/Consulmn/61584322652879/ , Анкара дахь ЭСЯ холбоос: https://www.mongolianembassy.com.tr/