ОХУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

- 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Чингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоноогоос илүүгүй байна. 

- Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сараас дээш хугацаатай байх шаардлагатай.  

- ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад Таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтална уу. Түүнчлэн уг картыг ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй. 

Оюутнуудад: ОХУ-д суралцахаар ирж буй иргэд шилжилт хөдөлгөөний хяналтын картад Суралцах буюу “Учёба” гэсэн тэмдэглэгээг заавал тавиулна. Уг тэмдэглэгээг хийлгээгүй тохиолдолд Монгол руу буцаж, дахин шинээр виз мэдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг анхаарна уу. 

Шилжилт хөдөлгөөний хяналтын картаа гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд байгаа газрынхаа ОХУ-ын ДХЯ-ны харьяа орон нутгийн цагдаагийн газарт гурван хоногийн дотор мэдэгдсэнээр уг картыг дахин авах боломжтой.

- ОХУ-д зорчиж буй иргэд 7 хоногийн дотор түр оршин суугаа газартаа бүртгүүлэх шаардлагатай. /Байрлаж буй зочид буудал /хостел/, уригч иргэн, байгууллага зэрэг хүлээн авагч талаар бүртгэлийг хийлгүүлж, холбогдох баримтыг авна/   

- ОХУ-д мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бүх төрлийн галт зэвсэг, түүний сум, хонгио, тусгай зориулалтын техник хэрэгсэл /тагнах, чагнах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг/, болон түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулах, гаргахыг тус улсын эрүүгийн тухай хуулиар хориглодог. Иймд тус улсын нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг дахин нэг сайтар шалгаж, бусдын эд зүйлсийг өөрийн нэр дээр авч явахгүй байхад анхаарна уу.  

- ОХУ-ын хилээр 10,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх рублийг оруулах /гаргах/, согтууруулах ундаа, тамхи болон бусад хязгаарлалттай барааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн авч явах тохиолдолд гаалийн мэдүүлгийг гаргаж, “улаан коридор”-оор нэвтрэх шаардлагатай. 

- Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй ан амьтны гаралтай мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, ургамал, үр, суулгац, хөрс, шороо зэргийг оросын хилээр нэвтрүүлэхийг хатуу хориглодог болохыг анхаарна уу.  

- Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зар мэдээллийг сайтар нягтлах, цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, 

- ОХУ-ын тусгай хамгаалалттай газар, ялангуяа цэрэг-техниктэй холбоотой объектын хажуугаар зорчихдоо зогсолт хийхгүй, мөн тухайн бүс нутгийн зураг, дүрс бичлэгийг аливаа нэг хэлбэрээр баримтжуулахгүй, цахим орчинд байршуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

- Иргэн Та ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагтай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай дараах цахим шуудан, утсаар холбогдоно уу.   

МОСКВА ХОТ 

Холбогдох газар: 

Холбоо барих 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 

+7 495 690 67 92,  

ЭСЯ-ны Консулын хэлтэс 

+7 499 241 15 48 

КЫЗЫЛ ХОТ 

Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар 

+7 3942220430 

ЭРХҮҮ ХОТ 

Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар 

+7(395) 2342145 

УЛААН-ҮД ХОТ 

Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар 

+7 (3012) 22-04-99