consul.mn
Мэдээ 2017-03-23 СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг дэлгэрэнгүй
Мэдээ 2017-03-17 ГАДААДАД ПАСПОРТ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСЛАА
Консулын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах дэлгэрэнгүй
Мэдээ 2017-03-17 СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ОХУ нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн дэлгэрэнгүй
Мэдээ 2017-02-17 ГАДААДЫН ИРГЭД БНХАУ-Д ЗОРЧИХОД ХУРУУНЫ ХЭЭ АВДАГ БОЛНО.
“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр гарах, орох тухай хууль”-ийн дагуу 2017 оноос эхлэн БНХАУ-д зорчиж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээ авахаар болсон бөгөөд энэхүү арга хэмжээг 2017 оны эцэс гэхэд хятадын олон улсын бүх боомтод нэвтрүүлэх ажээ. дэлгэрэнгүй
Мэдээ 2017-02-16 ГЭМТ ЭТГЭЭД ШИЛЖҮҮЛЭН АВАВ
Гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсад хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г дэлгэрэнгүй
Мэдээ 2017-02-14 ЕРӨНХИЙ КОНСУЛ Л.АМАРСАНАА КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ
Амбан захирагч С.Г.Левченко Эрхүү хотод суралцаж төгссөн, дипломат албаны туршлагатай хүн Ерөнхий консулаар томилогдон ирсэнд таатай байгаагаа хэлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. дэлгэрэнгүй
Мэдээ 2016-11-23 БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ
БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна. дэлгэрэнгүй
Мэдээ 2016-10-04 БНХАУ-ЫГ ЗОРИЖ БУЙ ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. дэлгэрэнгүй
Мэдээ 2016-09-27 СОЛОНГОСЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ АЯНГИЙН ХУГАЦААГ СУНГАЖЭЭ
БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аянг Солонгосын Цагаачлалын албанаас 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай явуулж байгаа бөгөөд энэхүү аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ. дэлгэрэнгүй
Мэдээ 2016-09-15 СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахад анхаарна уу.

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.

Энэ оны 7 дугаар сард Монголын 15 оюутан, 9 дүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарлаа.

Манай иргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа юуны өмнө гэрээ байгуулах, урлагийн толголт хийх зөвшөөрөл авах, хөдөлмөр болон оршин суух зөвшөөрлийг тухайн улсын холбогдох хуулийн дагуу авч байхыг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР дэлгэрэнгүй